Non Carbon: “НЦҮ ба халаалтын цогц шийдэл (Утаагүй шийдэл)”

Non Carbon багц нь  “Нарны цахилгаан үүсгүүр ба агаарын эх үүсвэртэй халаалтын технологи”-ийн цогц шийдэл юм. Энэхүү агаарын эх үүсвэртэй дулааны насосны системийг, нарны цахилгаан үүсгүүрийн системтэй хослуулсанаар айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн халаалт болон цахилгаан эрчим хүчний үндсэн хэрэглээг байгалийн үл шавхагдах, үнэгүй эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Бидний санал болгож буй агаарын эх үүсвэртэй дулааны насос нь 30 – 200 метр квадрат хүртэлх талбайг халаах хүчин чадлын сонголттой ба орчины нам температур (-30 °С)-т ч тогтвортой ажижллах бөгөөд энгийн цахилгаан халаагууртай харьцуулахад таны  халаалтын зардлыг 75 % хүртэл бууруулна.


Нарны энерги нь байгаль дээр хамгийн түгээмэл, хамгийн их тархацтай энергийн төрөл юм. Монгол орны хувьд үүлшил бага, цэлмэг өдрийн тоо их, жилдээ ойролцоогоор 230-260 хоног буюу 2600-3300 цаг нар гийгүүлдэг нь нарны эрчим хүчийг ашиглахад таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Мэргэжлийн байгууллагад хандаж өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон хүчин чадалтай систем суурилуулах нь эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж эрчим хүчний найдвартай байдлыг бий болгохын зэрэгцээ бүтээгдэхүүний чанар технологи, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж байдаг. Манай байгууллага нь агаарын эх үүсвэртэй дулааны насос болон НЦҮ-ийн системийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр таны сонирхолд нийцүүлэн хүссэн загвараар хийж гүйцэтгэж байна. Мөн жижиглэн худалдаа болон бөөний үнээр ханган нийлүүлэх боломжтой. Ирээдүй хойчдоо ногоон эрчим хүч , ногоон дэлхийг үлдээхийн төлөө хамтдаа нэгдэцгээе.

© 2025 он. Carbon Free Solution LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency