Бидний тухай

Алсын хараа

Нарны цахилгаан үүсгүүр бүхий тархмал системийг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, эрчим хүчний салбар дахь сэргээгдэх эрчим хүчний оролцоог бэхжүүлэх, эх дэлхийн амар амгалан тогвортой хөгжлийн төлөө ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, үргэлж шинийг санаачлагч манлайлагч нь байх.

Эрхэм зорилго

Эрчим хүчний орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах, загварчлал симуляци хийж Монгол орны уур амьсгал, нөхцөл шаардлагад нийцүүлэн оновчлох, онол практикийн өндөр мэдлэг, ур чадвартай инженерүүдийг дадлагажуулан бэлтгэх замаар Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад оршино.

 


Үйл ажиллагаа

Карбон фрий солюшн ХХК нь 2024 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын дотоодын зах зээлд агаарын эх үүсвэртэй халаалтын технологи болон нарны цахилгаан үүсгүүрийн систем зэрэг сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид орчины нам температур (-30°С)-т ажилладаг, эрчим хүчний өндөр хэмнэлт (50-75%)-тэй, агаарын эх үүсвэртэй халаалтын технологийг байгалийн үл шавхагдах үнэгүй эрчим хүчтэй хослуулан эрчим хүчний хэрэглээндээ ашиглах боломжтой утаагүй шийдлийг хэрэглэгч нартаа санал болгодог. Энэхүү агаарын эх үүсвэртэй дулааны насосны системийг, нарны цахилгаан үүсгүүрийн системтэй хослуулсанаар айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн халаалт болон цахилгаан эрчим хүчний үндсэн хэрэглээг байгалийн эрчим хүчээр хангах бүрэн боломжтой.

 

© 2025 он. Carbon Free Solution LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency