Нарны энерги нь байгаль дээр хамгийн түгээмэл, хамгийн их тархацтай энергийн төрөл юм. Монгол орны хувьд үүлшил бага, цэлмэг өдрийн тоо их, жилдээ ойролцоогоор 230-260 хоног буюу 2600-3300 цаг нар гийгүүлдэг нь нарны эрчим хүчийг ашиглахад таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Дулааны коллектор, гэрэл ойлгогч ашиглан нарнаас дулааны энерги үйлдвэрлэх мөн хагасдамжуулагч цахиурын элемент бүхий фотоволтайк хавтанг ашиглан нарнаас цахилгаан энерги үйлдвэрлэх боломжтой. Нарны цахилгаан үүсгүүр нь тогтмол гүйдэлийг үйлдвэрлэдэг бөгөөд нарны инвертерээр дамжуулан хүмүүсийн өдөр тутамдаа ашигладаг 220, 380 Вольт хүчдэлийн түвшинтэй, 50 Гц давтамжтай хувьсах гүйдэл болгон хувиргадаг.
Нарны цахилгаан үүсгүүрийг үндсэн 3 төрөлд хуваадаг. Үүнд:
Бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хангамж, хүчин чадал, цахилгаан эрчим хүчний төрөл (Тогтмол эсвэл хувьсах)-өөс хамаарч дээрх гурван НЦҮ-ийн систем нь давуу болон сул тал, эдийн засгийн үр өгөөжийн хувьд өөр өөр үзүүлэлттэй байдаг. Тухайлбал:
Тиймээс мэргэжлийн байгууллагад хандаж өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон хүчин чадалтай систем суурилуулах нь эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж эрчим хүчний найдвартай байдлыг бий болгохын зэрэгцээ бүтээгдэхүүний чанар технологи, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж байдаг.Манай байгууллага нь НЦҮ-ийн системийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр таны сонирхолд нийцүүлэн хүссэн загвараар хийж гүйцэтгэж байна.
Нарны цахилгаан үүсгүүр бол “утаагүй, нүүрстөрөгчгүй, цэвэр ногоон энерги“-ийн эх үүсвэрийн илэрхийлэл юм.
© 2025 он. Carbon Free Solution LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency