INVT XD5KTL-AIO Энерги хадгалах систем

Үнэ: 11,840,000

Нөөц: Бэлэн

XD5KTL-AIO эрчим хүч хадгалах систем (All In One System) гэдэг нь нарны хайбрид инвертер болон цэнэг хадгалах батарей системийн нийлмэл загвар юм. All In One System-ийн давуу тал нь суурилуулхад хурдан хялбар , цахилгааны нэмэлт холболтын кабель шаардахгүй , эмх цэгцтэй , гадна өнгө үзэмж гоёмсог бөгөөд яг л гэрийн доторх тавилгын нэг хэсэг нь мэт харагддаг , дээр дээр нь давхарлан өрдөг хийцлэлтэй , зай талбай бага эзэлдэг тул техникийн өрөөгүй (Монгол гэр) эсвэл жижиг техникийн өрөөтэй айл өрхөд төгс тохирно. All In One System нь нарнаас үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчээр өрхийн хэрэглээг хангахаас гадна илүүдэл эрчим хүчийг төвийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх , нарнаас ирж буй эрчим хүч хангалтгүй үед нэгдсэн сүлжээнээс авах, батарей системийн менежмент болон алсын зайн хяналтын систем гэх мэт ухаалаг функцуудыг өөр дээрээ нэгтэгсэн.


Техникийн үзүүлэлт:

INVT брендийн энерги хадгалах системийн хувьд дараах гаралтын чадлын сонголтуудтай.

Гаралтын чадал: 3 кВт 4 кВт 5 кВт 6 кВт
Батарей багтаамж: 5.12 кВт.ц 10.24 кВт.ц 15.36 кВт.ц 15.36 кВт.ц

© 2025 он. Carbon Free Solution LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency