Нарны цахилгаан үүсгүүрийн суурийн иж бүрдэл нь маш энгийн зүйл боловч бүх л нарны хавтангуудыг тогтоон барьж байдгийн хувьд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Нарны цахилгаан үүсгүүр нь 30 орчим жилийн насжилттай байдаг бөгөөд анхны суурилуулалтыг хийснээс хойш урсгал засвар үйлчилгээ маш бага хийгддэг давуу талтай. Тиймээс нарны цахилгаан үүсгүүрийн суурь нь ус чийг, шохой, давс, зэврэлтэнд өндөр тэсвэртэй материалаар хийх зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн орон нутгийн олон жилийн дундаж салхины дээд хурд, хур тундасны хэмжээг харгалзан үзэж даацийн нарийн тооцоолол хийсний үндсэн дээр суурийн иж бүрдэлийн хийцлэлийг тодорхойлдог. Ингэсэнээр хүчтэй газар хөдлөлт, хуй салхи, элэгдэл хорогдолдоос үүдэлтэй гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж чадна.
Бид угсралтын талбайн ашигтай хэмжээ, газрын хэвийлт, бусад үндсэн шаардлагуудыг харгалзан үзэж газарт ил суурилуулах мөн байшин, орон сууц, хашаа, саравч, сүүдрэвч, хүлэмж гэх мэт обьектын дээврийг ашиглан хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн хүссэн загвараар хийж гүйцэтгэх боломжтой. Мөн жижиглэн худалдаа болон их хэмжээгээр ханган нийлүүлэх боломжтой.
© 2025 он. Carbon Free Solution LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency