Warm PRO: “Эрчим хүчний өндөр гүйцэтгэлтэй халаалтын шийдэл”

Бидний санал болгож буй агаарын эх үүсвэртэй дулааны насос нь 30 – 200 метр квадрат хүртэлх талбайг халаах хүчин чадлын сонголттой ба орчины нам температур (-30 °С)-т ч тогтвортой ажижллах бөгөөд энгийн цахилгаан халаагууртай харьцуулахад таны  халаалтын зардлыг 75 % хүртэл бууруулах боломжтой. Энэхүү агаарын эх үүсвэртэй дулааны насос нь халаалтын үүргийг гүйцэтгэхээс гадна хэрэглээний халуун ус бэлтгэх мөн дулааны улиралд хөргөлтийн горимоор ажилладаг тул таны тав тухыг дээд зэргээр хангана. Ажлын шингэний хувьд R32 төрлийн феррон ашигладаг тул байгаль орчинд ээлттэй. Агаарын эх үүсвэртэй дулааны насосыг нарны цахилгаан үүсгүүртэй хослуулсанаар илүү их эрчим хүчний хэмнэлт үүсгэх бөгөөд халаалт болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг байгалийн үнэгүй эрчим хүчээр хангах боломжтой.


Холболтын схем зураг: 

© 2025 он. Carbon Free Solution LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency