Нарны насосны давтамж хувиргуур нь НЦҮ-ээс үйлдвэрлэж буй тогтмол гүйдлийг хувьсах гүйдэл болгон хувиргадаг бөгөөд гүний худгийн зориулалттай хувьсах гүйдлийн насос (шахуурга)-нд зориулан тусгайлан бүтээсэн өндөр хүчин чадалтай, өндөр үр ашигтай төхөөрөмж юм. Дизель генератортай харицуулахад суурилуулж дууссаны дараах ашиглалтын зардал маш бага бөгөөд нарны инвертерийн хувьд хамгийн багадаа 8 жилийн насжилттай, нарны насосны инвертерийн үндсэн дагалдах хэрэгсэл болох нарны фотоволтайк хавтангийн хувьд 30 жилийн насжилттай байдаг. Мөн нарны инвертер нь моторын богино залгаа, хэт хүчдэл, моторын механик гэмтлээс үүдэлтэй хэт ачаалал, фаз дутуу ирэх, фазын дараалал зөрөх, инвертер дээрх болон орчины хэт халалт гэх мэт олон төрлийн хамгаалалтын ухаалаг функцуудтай тул худгийн насосны моторны хэвийн найдвартай ажиллагааг бүрэн хангана.
Техникийн үзүүлэлт:
Зориулалт: Ахуйн хэрэглээний гүний худаг , газар тариалангийн усалгааны систем , суурьшилийн бүс дэх усан хангамжийн төвлөрсөн систем , төрийн тусгай хамгаалалттай бүс нутаг болон говийн бүс нутагт усалгааны системд ашиглахад тохиромжтой.Бидний санал болгож буй FU9000SI цувралын нарны насосны давтамж хувиргуурууд нь 1 болон 3 фазын 0.75 кВт -аас 315 кВт хүртэлх чадлын өргөн сонголттой.
© 2025 он. Carbon Free Solution LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency