ASH-65CHW/MR Агаар – ус дулааны насос

Үнэ: 9,840,000

Нөөц: Бэлэн

Техникийн үзүүлэлт:

  • Цахилгаан хангамж: Гурван фаз, 380 Вольт, 50 Гц
  • Номинал халаалтын багтаамж: 18 кВт
  • Оролтын хамгийн их чадал: 7.5 кВт
  • Оролтын хамгийн их гүйдэл: 11 А
  • Гүйцэтгэлийн коэффициент: 4.79 – 4.11
  • Үр ашгийн ангилал (ErP Level 35°C ): А+++
  • Ажлын шингэний төрөл: R32
  • Тогтвортой ажиллах орчины хамгийн нам температур: -30 °С
  • Гаралтын халуун усны температур: 30-60 °С
  • Дуу чимээний түвшин: 45 децибел
  • Хэмжээ: 1000x390x1380 мм
  • Жин: 123 кг

Ерөнхий мэдээлэл:

ASH-65CHW/MR агаарын эх үүсвэртэй дулааны насос нь 120 метр квадрат хүртэлх талбайг халаах хүчин чадалтай ба орчины нам температур (-30 °С)-т ч тогтвортой ажижллах бөгөөд энгийн цахилгаан халаагууртай харьцуулахад таны  халаалтын зардлыг 75 % хүртэл бууруулах боломжтой. Энэхүү агаарын эх үүсвэртэй дулааны насос нь халаалтын үүргийг гүйцэтгэхээс гадна хэрэглээний халуун ус бэлтгэх мөн дулааны улиралд хөргөлтийн горимоор ажилладаг тул таны тав тухыг дээд зэргээр хангана. Ажлын шингэний хувьд R32 төрлийн феррон ашигладаг тул байгаль орчинд ээлттэй. Агаарын эх үүсвэртэй дулааны насосыг нарны цахилгаан үүсгүүртэй хослуулсанаар илүү их эрчим хүчний хэмнэлт үүсгэх бөгөөд халаалт болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг байгалийн үнэгүй эрчим хүчээр хангах боломжтой.

Холболтын схем зураг: 

© 2025 он. Carbon Free Solution LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency