A complete solution for photovoltaic system and air source heat pump


Төслийн нэр: Төвлөрсөн цахилгаан сүлжээтэй зэрэгцээ ажиллах НЦҮ-ийн хосолмол систем ба халаалтын шийдэл

Захиалагч: Иргэн Н.Дашдаваа

Төслийн байршил: Улаанбаатар хот, СХД-ын 34-р хороо.

Техникийн ерөнхий үзүүлэлт: 10 кВт нэрлэсэн чадалтай хосолмол (hybrid) инвертер, батарей багтаамж 20.48 кВт.цаг

Төслийн давуу тал : Байгалийн үнэгүй эрчим хүчээр өрхийн үндсэн цахилгааны хэрэглээг хангах, халаалтын улиралд гэрийн халаалтыг шийдэхээс гадна агаарын эх үүсвэртэй дулааны насос нь зуны аагим халуунд гэрийг сэрүүцүүлэх, дотор орчны халуун температурыг хөргөх мөн хэрэглээний халуун ус (аяга угаах, хувцас угаас гэх мэт) бэлдэх боломжтой. Энэ нь танд тав тухыг дээд зэргээр мэдрүүлэх болно.

Жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүч: 17.45 МВт.ц

Төслийн эерэг үр дүн: Жил бүр 4.7 тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд шингэхээс хамгаална. Энэ нь 83 мод тарьсантай дүйцнэ.

Хүлээлгэн өгсөн огноо: 2025/03

Энэхүү агаарын эх үүсвэртэй дулааны насосны системийг, нарны цахилгаан үүсгүүрийн системтэй хослуулснаар айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн халаалт болон цахилгаан эрчим хүчний үндсэн хэрэглээг байгалийн үл шавхагдах, үнэгүй эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Бидний санал болгож буй агаарын эх үүсвэртэй дулааны насос нь орчны нам температур (-35 °С)-т ч тогтвортой ажиллах бөгөөд энгийн цахилгаан халаагууртай харьцуулахад таны  халаалтын зардлыг 75 % хүртэл бууруулна. Мөн халаалтын бус улирал (хавар, зун, намар)-д нарнаас үйлдвэрлэсэн илүүдэл цахилгаан эрчим хүчийг төвлөрсөн цахилгаан эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломжтой бөгөөд ингэснээр тухайн өрх нь цахилгаан эрчим хүчний авлагатай болох ба өвлийн халаалтын улиралд өмнө нь нийлүүлсэн эрчим хүчээ цахилгаан түгээх сүлжээнээс үнэгүй авах боломж бүрдэнэ.

© 2025 он. Carbon Free Solution LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency