XD10KTR Гурван фазын хайбрид нарны инвертер

Үнэ: 5,310,000

Нөөц: Бэлэн

XD5-12KTR гурван фазын, 380 В, 50 Гц, 5 кВатт-аас 12 кВатт чадалтай хайбрид нарны инвертер нь айл өрхийн болон ААН, албан байгууллагын хэрэглээнд зориулагдсан. XD5-12KTR нь нарны эрчим хүчээр цахилгаан хэрэглээг хангахаас гадна, цахилгаан эрчим хүчний төвийн сүлжээтэй зэрэгцээ ажиллаж чаддаг бөгөөд нарнаас ирж байгаа илүүдэл цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээрүү нийлүүлэх, эсрэг тохиолдолд буюу нийт ачаалал нь фотоволтайк системийн үйлдвэрлэж буй хэмжээнээс давсан тохиолдолд төвийн сүлжээнээс авах, цахилгаан эрчим хүчний түгээх сүлжээнд гэмтэл үүсэх болон нэгдсэн сүлжээ тасарсан үед ухаалгаар арлын горимд шилжиж эрчим хүчний найдвартай байдлыг хангах гэх мэт олон ухаалаг функцийг нэгтгэсэн бүтээгдэхүүн юм.


Гурван фазын нарны хайбрид инвертерийн хувьд дараах гаралтын чадлын сонголттой.

Бүтээгдэхүүний дугаар : XD5KTR XD6KTR XD8KTR XD10KTR XD12KTR
Гаралтын чадал : 5 кВт 6 кВт 8 кВт 10 кВт 12 кВт

© 2025 он. Carbon Free Solution LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency